나의 즐겨찾기 | 블로그홈 | 바로가기 바로가기 | 로그인
재블로고애 방문해주신 모든 분들게 감사함니다 az jargal xvsiye
블로그  |  사진갤러리  |  동영상갤러리 방명록  |   즐겨찾기 추가
102,697
delta (batireedvi)
프로필     
 인기도 :
 이 블로그 점수주기
전체 글보기(448)
chat
ШУУРХАЙ МЭДЭЭ
♡ХАЙРИЙН♧ГАЛ♡
yahookorea blog neex
WORLD TV SUVAG
♨♨яруу♧найраг♨♨
◇■방문자 글방■◇
▷◀몽골 노래 동영상монгол клип▷◀
♪몽골 노래♬монголдуу♪
☞монголвидёо ◈бичлэг 몽골동영상☜
◈몽골 사진갤러리 монгол⊙ зураг◈
≪танид↑хэрэтэй↓мэдээлэл≫
""※HTML※""
☆монгол★ мэдээлэл★몽골뉴스☆
♪한국 노래♩солонгос♩дуу♪
♬гадаад♩дуу외국 노래♪
▣пото булан ◈사진 갤러리▣
▶кинобулан◈동영상◀
♧манайхан♣пото♧
다녀간 블로거 더보기
- 나에게로
- kct8240
- 동큐
- saagii_81
- gts777mn
오늘 전체
방문자 54 446047
구독자 0 27
댓글 0 353
참조글 2 321
개설일 : 2005/09/11
 

21.40 Цаг. Жагсагчид МАХН-ын тoв байрны 3 давхар хvртэл бvрэн эзлээд байна. Цагдаа нар байрны 2 хойд талаар хориглосон байдалтай байрлал эзэлжээ. 21.20 Цаг. Жагсагчид Дуурийн Театрын oмнoх барилга дээр байсан Бульдозарыг унаж цагдаа нар луу дайрсан болов буцаж ухраад байна. Жагсагчид болон цагдаа нарын дайрсан ухарсан, эргээд дайрсан байдал хэвээр vргэлжилсээр байна. МАХН-ын тoв байрны oмнoх талбайд жагсагчид эргээд дvvрсэн байна. Баруун хаалгаар ус шvрших хоолой гаргаж ирж цагдаа нар луу шvршиж байна. Тoв байрнаас жагсагчидыг дайрч гаргасан боловч эргээд дайрч орлоо. Улаанбаатар Зочид буудлын oмнvvр жагсагчид дайрахаар бэлтгэж байна. 20.55 Цаг. Цагдаагийнхан хvч нэмэгдvvлэн МАХН-ын байрны 2 талаар гэнэтийн дайралт хийж жагсагчид байрны oмнoх ногоон байгууламж болон Сvхбаатарын талбайн урд талаар хуваагдан эргэн бoгнoрч дайрах зэргээр vргэлжилсээр байна. Цагдаагийнхан бороохой, нулимс асгаруулагч, резинэн сумтай буу зэргийг хэрэглэж байна. Жагсагчид тoв замын хoдoлгooнийг хаажээ. Цагдаагийнхан зарим жагсагчдыг баривчилж байна. Жагсагчид буцаад байрны oмнoх талбайд дайрч орж ирлээ. Эргэж дайрахдаа нэгэн цагдааг унагаад дундаа оруулан зодлоо, цагдаагийн ажилтан ooрoo босч чадахгvй хэвтэж байна. Иймэрхvv хvчирхийлэлд нилээн хэдэн цагдаа oртoж байгаа харагдсан. 20.55 Цаг МАХН-ын тoв байрны 1, 2 давхарууд хэсэгчилсэн байдлаар шатаж байгаа ба гал унтраагчид ирсэн боловч тэднийг ажиллуулахгvй шланкыг нь булааж авлаа. Жагсагчид байр луу архи, вино, бензинтэй шил зэргийг шидэж гал тавьж байна. Мoн хooсoнцoр шидэж ноцоож байна. Эдний дунд oсвoр насныхан, хvvхдvvд нилээн харагдаж байна. 20.45 Цаг Жагсагчид хажуугийн барилгаас их хэмжээний хooсoнцoр авчирч МАХН-ын байрны vvдэнд овоолж шатаах гэж байна. Байрны 2 давхараас цагдаагийн ажилтнууд цонхоор гарцгаалаа. Жагсагчид 2 давхарт гарч цонхоор эд зvйлсийг шидлэж байна. Телевиз, хэвлэлийн ажилтнууд гэмтсэн байна. 20.33 Цагт МАХН-ын байрны арын доод гаражаас хамгаалалтын машинаар хамгаалуулсан 2 машин гарч явлаа. Ерoнхий сайд С.Баярыг гарч явлаа гэж таамаглаж байна. Байранд нэвтрэн орсон жагсагчид дотроос бичиг баримт зэрэг зvйлсийг гарган ирж шатааж байна. Жагсагчид МАХН-ын байрны 2 давхар луу галтай зvйл шидэж, 2 давхарт гал гарч эхэллээ. 20.20 Цагт Жагсагчид МАХН-ын байрны зvvн талд зогсож байсан Starex маркийн автомашиныг шатаасан нь дэлбэрлээ. Мoн МАХН-ын 1 давхарт байрлах Duty Free Дэлгvvрээс болов уу гэмээр хайрцагтай эд зvйлсийг зooн гаргаж гvйлдэцгээж шилтэй шингэн зvйлсийг байр луу шидэцгээж байна. Баруун жигvvрээр бас байр лvv нэвтэрцгээж байна. Цагдаагийнхан хамгаалсан хэвээр байцгаана. 19.35 цагаас эхлэн МАХН-ын байрны зvvн жигvvрт дотор болон гадна гал гарч эхэллээ. Зогсоол дээр байгаа 2 ч машиныг жагсагчид савчуулж эхэллээ. Байдал ямар ч хяналтгvй байна. Жагсагчидын дунд бага насны хvvхдvvд маш их харагдаж байна. Жагсагчид хашааны тoмрooр бамбай хийн цагдаа нар луу чулуугаар дайрсан хэвээр цooн хэдэн бамбайтай цагдаа хамгаалсан байдалтай , цагдаа нарт дуулга зэрэг хэрэгсэл дутмаг харагдлаа. Цагдаа нар юу ч хийж чадахгvй харахаас ooр чадваргvй байна. Галыг дотор талаас унтраагаад байгаа бололтой. 19.10 цагт МАХН-ын байрны 1 давхар тэр чигээрээ шатаж эхэллээ. Галын машин гал унтраахаар ирсэн боловч жагсагчид машины цонх руу чулуугаар нvvлгэн буцааж явууллаа. Нoхцoл байдал хяналтаас гарсан шинжтэй харагдаж байна. Галыг дотор талаас унтраалаа. Гал гарч байсан баруун жигvvрээр жагсагчид довтолж байна. Жагсагчид МАХН-ын байрны 3 талаас дайрч орохоор довтолж байгаа шинжтэй харагдлаа. Цагдаагийнхан нoхцoл байдлыг хяналтнаасаа алджээ. 18.20 Цагаас жагсагчид том том чулуугаар зэвсэглэн довтолж цагдаа, сэтгvvлчидийг МАХН-ын байрны ар талд шахан гаргаад байна. Байрны бvх цонхыг хагалсан бoгooд цагдаа нарын дээрээс чулуун мoндoр бууж, жагсагчид МАХН-ын байранд дайран оржээ. 10 орчим минутын турш буун гарсан ба буутай тусгайгынхан харагдаж байна, резинэн буугаар буудсан гэсэн мэдээ байна. МАХН-ын байран дотор байгаа сэтгvvлчид гарч чадахгvй нуугдсан байна. Тэднээс “Ямар нэгэн арга хэмжээ авч зохицуулахгvй бол хvний амь vрэгдэхэд бэлэн байна” хэмээн тусламж хvсч мэдээлэл илгээлээ. Чулуугаар зэвсэглэсэн довтолгоо vргэлжилсээр байгаа ба жагсагчидын дундуур тvргэн тусламжийн машин явж байгаа харагдлаа. МАХН-ын байран дотор сэтгvvлчид болон МАХН-ын дарга С.Баяр гарч чадахгvй байгаа гэсэн сураг сонсогдлоо. Энэхvv явдалтай зэрэгцэн Сvхбаатарын талбайд Ардчилсан Холбооноос зохион байгуулж байгаа цуглаанд АН-ын дарга Ц.Элбэгдорж АН-ын байрнаас гарч ирэн нийллээ. 18.20 Цагт Иргэний Эвсэл-ээс нэр дэвшигч Ж.Батзандан, Д.Энхбат нарын хvмvvс АН-ын дарга Ц.Элбэгдоржтой уулзахаар хvлээж байгаа бoгooд “хэрвээ АН-аас УИХ-д суудал авсан гишvvд суудлаасаа татгалзвал Иргэний Эвсэл-ээс нэр дэвшиж ялалт байгуулсан хvн татгалзахад бэлэн байна. Мoн Ерoнхийлoгч Н.Энхбаярыг байр сууриа илэрхийлж шийдвэр гаргахыг хvсч байна” гэж мэдэгдлээ. 17.00 цагийн vед жагсагчид МАХН-ын байрны vvдэн дэхь тугийг буулгаж шатаагаад, гадаахь сандал хайс зэргийг эвдлэн цагдаа нар луу шидлээ. Жагсагчид юу ч хийхээс буцахааргvй шинжтэй улайрсан харагдах ба том чулуунуудыг байр болон цагдаа нар луу шидлэж байна. Сурвалжлагч болон энгийн иргэд vймээнд oртoхoд ойрхон байна. Жагсагчид МАХН-ын байрны oмнoх тугны ишинд Ардчилсан Нам, Бvгд Найрамдах Нам, Иргэний Намуудын тугийг oлгoж “уухай” хашгиралдаж байна. Сонгуулийн дvнг эсэргvvцэж жагсаал хийж байгаа Иргэний эвслийн дэд тэргvvн О.Магнай дэмжигчдийнхээ хамт Сvхбаатарын талбай дээрээс иргэдийг МАХН-ын байр руу очихыг уриалснаар жагсагчид МАХН-ын тoв байр луу 15.30 минутын орчим ирцгээв. О.Магнай болон иргэд МАХН-ын байрыг хамгаалж байсан Хамгаалалтын Албаны ажилтнууд руу дайрч байр луу орох vедээ хаалганы шилийг хагалж барьж явсан тугаараа дайрах vед Цагдаагийн албан хаагчид хvч нэмэгдvvлж байрыг хамгаалав. Хэдийгээр МАХН-ын байр цагдаа нарын хамгаалалтад байгаа ч хамгаалалтын бамбай болон бороохой барьсан цагдаа нар руу сонгогчид чулуу зэргийг шидлэн дайрснаар тэдний хооронд зoрчил vvслээ. БНН, vШН, Эрс шинэчлэл хodoлгooн, Иргэний эвслийн тугтай дэмжигчид нэгэн цагдааг таслан гаргаж дундаа оруулан зодож мoн цагдаа нартай зодолдож, улмаар хоёр гурван хvн шарх авав. Хаалганы шил хагарах vеэр зарим нэг хvн шарх авлаа, мoн жагсагчид байрны цонхнууд руу чулуугаар нvvлгэж нилээд цонхны шил хагалсан байна. Эсэргvvцэгчдийн гол шаардлага нь УИХ-ын 2008 оны Сонгуулийг дахин явуулах аж. Одоогийн байдлаар О.Магнай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар микро автобус дотроос “Ц.Элбэгдорж болон бусад сонгуульд ялсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишvvнээс татгалзахыг уриалж байна” зэргээр vг хэлцгээж байна. О.Магнайгийн хэлснээр Иргэний Эвслээс нэр дэвшин ялалт байгуулсан Д.Энхбат УИХ-ын гишvvнээс татгалзлаа, одоо жагсагчид дээр ирнэ гэж мэдэгдсэн байна. Ж.Батзандан, Д.Энхбат нар 16.50 цагт жагсагчид дээр ирж Д.Энхбат “УИХ-ын гишvvнээс татгалзахад бэлэн байна ” гэж мэдэгдлээ. БНН-ын дарга Б.Жаргалсайхан цуглаанд vг хэлж голлох vvрэгтэй оролцож байна. Жагсагчдын дундаас 2 хvнийг цагдаагийнхан саатуулсан бoгooд О.Магнай “МАХН-ын дарга С.Баярыг гарч ирэх, сонгуулийг буцааж дахин сонгууль явуултал бид эндээ байна” гэж мэдэгдлээ. 
 

댓글쓰기

댓글쓰기 입력폼

포스트 목록 닫기

목록보기
 
최근 댓글 전체보기
za estoi mat..
za bas nogoo..
ter gedes ni..
za bol hvvhe..
yu we ?
최근 참조글 전체보기
Ephedrine bu..
Buy valtrax.
Flight ticke..
Buy amoxicil..
최근 글
ㅇㅇ
윈엠프방송 하는법~..
흩어진 나날들 ......
soko
다시 돌아갈 수 있다면..
2009 11월
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30