|
|
|
|
|
| Ерoнхийлoгч ард тvмэндээ хандаж мэдэгдэл хийлээ
Нийтэлсэн: 2008-07-01 21:25:35 , Мэдээний дугаар: #109048 | Дoнгoж сая Монгол Улсын ерoнхийлoгч Н.Энхбаяр Тoрийн ордонд Хэвлэл Мэдээллийн хэрэгслийнхнээр дамжуулан ард тvмэндээ мэдэгдэл хийлээ.
Тэрээр улс оронд vvсээд байгаа эмх замбараагvй байдлыг яаралтай зогсоохыг шаардаж байна. Хэрэв зогсохгvй бол Тoрийн тэргvvний эрх мэдлийн хvрээнд байдаг авдаг арга хэмжээ бий. Тэр алхмыг хийхэд хvрч болзошгvй байдалд хvрээд байна. Гэвч vvнийг хиймээргvй байна. Гэхдээ энэ замбараагvй байдал зогсохгvй бол шаардагдах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.
Мэдэгдлийг бvхэн эхээр хvргэж байна.
Зургадугаар сарын 29-нд УИХ-ын сонгууль болж oнгoрсoн. Гэтэл oчигдoр болон oнooдрooс эхлэн зарим улс тoрийн хvчин сонгуулийн vр дvнтэй санал нийлэхгvй байгаагаа илэрхийлсэн. Ийм байж болно. Энэ бол тухайн улс тoрийн хvчний бvрэн эрхийн асуудал. Гэхдээ энэ ажил зoвхoн хуулийн хvрээнд явагдах ёстой. Харамсалтай нь oнooдoр санал нийлэхгvй байгаа зарим хvмvvс турхирч МАХН-ын байр луу дайрч, хууль бус vйл ажиллагаа явуулж байгаа учир Монгол улсын тoрийн тэргvvний хувьд ард тvмэндээ хандаж vг хэлж байна. Энэ хууль бус vйл ажиллагааг зохион байгуулж байгаа хvмvvс, оролцож байгаа хvмvvс энэ vйл ажиллагаагаа даруй зогсоохыг Монгол улсын Ерoнхийлoгчийн хувьд шаардаж байна.
Дахин хэлье. Сонгуулийн vр дvнг эсэргvvцэж болно. Гэвч энэ байдлаа хуулийн дагуу шийдэх ёстой. Монгол улсын Ерoнхийлoгчийн хувьд аль нэгэн тойрог дээр сонгуулийн vр дvн будлиантай болсон гэж vзвэл би Ерoнхийлoгчийнхoo эрх vvргийн хvрээнд асуудлыг хуулийн дагуу шудрага, шуурхай шалгаж тогтоохыг vvрэг болгож байна. Хэрэв vнэхээр тэр тойргууд дээр луйвартай сонгууль болсон байна гэдэг нь тогтоогдвол хуулийн дагуу хvчингvй болгож дахин сонгууль явуулах ёстой гэсэн хуулийн заалт байгаа. Хэрэв тийм биш бол тухайн сонгуулийн дvнг хvлээн зoвшooрoх ёстой. Энэ бол бичигдсэн хууль. Мoн бичигдээгvй ёс суртахуун. Би ард тvмэндээ хандаж, монголчууд ухаантай, эвтэй нэгдэлтэй байна гэж найдаж байгаа. Тиймээс энэ хууль бус vйл ажиллагаа явуулж байгаа хvмvvст хандаж энэ vйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна.
Хэрэв энэ ажиллагаагаа зогсоохгvй бол Монгол улсын Ерoнхийлoгчийн эрх хэмжээнд байдаг алхам хийх шаардлага гарч магадгvй гэж ойлгож байна. Тийм алхам хиймээргvй байна. Гэвч шаардлага гарвал хийнэ. Ингээд сонгуулийн будлиантай асуудлаа хуулийн дагуу шийдье. Энэ асуудлаа зогсооё. Эе эвээ хичээе. Бvх зvйлийг бид харж, мэдээлэл авч, хяналтандаа байлгаж байна. Гэхдээ энэ нь хэрээс хэтэрч байгаа тул би Монгол тvмэндээ хандаж vг хэлж байна. Бvх зvйл хуулийн дагуу байх ёстой.
Монгол улсын Ер?нхийлoгч Намбарын Энхбаяр. |
|