| Монголд Электрон спорт хөгжиж байна |

МОНЦАМЭ. Д.ЄлзийсайханВэблэсэн Єнєєгийн хvvхэд багачуудын дунд "Электрон спорт" эрчимтэй хєгжиж байгаа бєгєєд 2003 онд Монголын электрон спортын холбоо/МЭСХ/ байгуулагдан vйл ажиллагаагаа явуулах болсон юм.
Компьютерийн тоглоомоор тоглодог зарим хvvхдvvд гэртээ болон компьютер тоглоомын газруудад ихэнх цагаа єнгєрєєх болсон нь эцэг эхчvvдийг санааг зовоож байгаа юм. Компьютер тоглоом нь спортын тєрєлд орсон гэдгийг эцэг, эхчvvд мэдэх хэрэгтэй болов уу.
Дэлхий нийтийн хэмжээнд элекроникийн спортын ДАШТ болон дэлхийн цомын тэмцээнийг зохион явуулдаг бєгєєд манай хvvхдvvд ч бас энэ тэмцээнд оролцоод vзсэн аж.
"МЭСХ-ноос тамирчдынхаа дунд зэрэглэл тогтоож дээд, доод гэсэн Лигийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Эхлэн хичээллэгч, сонирхогчид доод Лигээс гараагаа эхэлж яваандаа чансаагаа ахиулан дээш дэвших зарчмыг баримтлана.
Энэ гуравдугаар сард "Тэнгис" кино театрын баруун талд 120 ширхэг дээд зэрэглэлийн компьютер бvхий "Е спорт"-ын "World arena" тєвийг "Барс" групп байгуулан vйл ажиллагаа явуулж эхлээд байгаа. Энд анхны тэмцээнийг ч зохион явуулсан.
Макао-д ирэх 10-р сард болох Азийн заалны спортын наадмын хєтєлбєрт "Е спорт"-ын тєрєл албан ёсоор орсон бєгєєд энэ тэмцээнд манай тамирчид оролцохоор бэлтгэж байгаа" гэж тус холбооны гvйцэтгэх захирал М.Майсайхан ярьж байна.
|
|
http://kr.blog.yahoo.com/batireedvi/trackback/207/1502